15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг зодож хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

0
цагдаа

 

Баянзүрх дүүрэгт 15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрөгч ням гарагт буюу /2025-05-25/-ны өдөр гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 25-ны өдрийн 12:40 цагийн үед БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “нас барсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход 32 настай эрэгтэй Б бусдад зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон баривчилсан.

Одоогоор хэрэгт хяналт шалгалтын ажиллагаа, мөрдлөг явагдаж буй. Задлан шинжилгээний дүгнэлтээр ямар шалтгааны улмаас амь насаа алдсан болох нь эцэслэгдэнэ” гэв.

Хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд 14 настай Э, 15 настай Н, 17 настай Ч гэх гурван хүү байсан. Улмаар цагдаад өгсөн байцаалтдаа “архины шил шидэж, зодсон” хэмээн мэдүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *