ГССҮТ: Автобусны осолд орсон нэг иргэний бие хүнд байна

0

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс” загварын автобус “ФАВ СА4250” загварын ачааны машинтай мөргөлдсөн. Уурхайн ажилчдын автобусны осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс тодрууллаа.

Тэрбээр “Осолд өртсөн 37 иргэн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар манайд 9 хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь өнөө өглөө энгийн тасаг руу шилжлээ. Одоо эрчимт эмчилгээнд байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр зэрэгтэй. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээгээ аваад хэвийн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *