ШШГЕГ-ын даргаар Б.Нандинболорыг томиллоо

0

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар хурандаа Б.Нандинболорыг томилжээ.

Төгссөн сургууль, дамжаа:

  • Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа;
  • Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч;
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч;
  • Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч;
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *