Гадаадын төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр, маргааш зарим чиглэлд түр хугацаанд зам хаана

0
4uj2tuh8cbff1nbk581rgjagq8

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар
Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан эдгээр өдрүүдэд
Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж,
Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын
хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй
хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *