“Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замын дүүжин тээврийн тээврийн шавийг маргааш тавина” гэж мэдээлжээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын “Пома” групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ.
Тэгвэл маргааш 11:40-13:40 цагт Арцатын ам, Порше Центрийн зүүн талд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавина гэж Монцамэ агентлаг мэдээлжээ. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтойг тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих ярьжээ.