ШӨХТГ: Тендертэй холбоотой 125 гомдлыг шийдвэрлэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь чиг үүргийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг.
Энэ оны нэгдүгээр улиралд аж ахуй нэгж, байгууллагаас тендертэй холбоотой нийт 125 гомдол ирүүлснийг шийдвэрлэлээ.
Ирсэн гомдлын 49 хувь нь захиалагч тал тендерийн баримт бичиг боловсруулахдаа холбогдох хууль, журмыг зөрчин өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байсан тул зөрчлийг арилгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ тохиолдолд тендерийг хянасан эрх бүхий албан тушаалтан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.1.-т “тендер шалгаруулалтын баримт бичиг, шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”; гэж 58.5.2.-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэж заасны дагуу шийдвэр гаргадаг гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.