Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар илэрдэггүй байсан олон авлигын хэргийг илрүүлсэн

0

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-МАН засаглаж буй жилүүдэд нуун дарагдсан олон авлигын хэрэг ил болсон. Сүүлийн долоон жилийн турш Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Гол хариуцагч нь болох Д.Эрдэнэбилэг гадагшаа гараад явсан тул шүүх дээр хэрэг царцсан гэж бидэнд тайлбарладаг. Шүүхийн шатны хэлэлцүүлэг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон. 

Нүүрсний сонсголоор давхцуулаад Эрдэнэтийн хэргийг оруулж ирсэн. Энэ сонсголыг далимдуулж шүүхийн сонсгол явсан болов уу гэж улс төрийн талаасаа харж байгаа. Нүүрсний сонсголыг анхаарч харснаас Эрдэнэтийн хэргийг Монголын ард түмэн анзаараагүй. Энэ бүгд цаанаа урт удаан хугацааны улстөрийн процесс явагдаж байгаа юм. Нотлогдох боломжтой олон зүйл яригдсан. 

Газрын сонсголыг парламент өөрөө зохион байгуулах ёстой. Хариуцаж авсан ажлын хэсэг гишүүд тайлбар өгөх байх. МАН, Засгийн газар нийгэмд асуудал дагуулсан олон хэргийг нээлттэй ил болгох зарчмыг баримталж байна. Авлигын хэрэг авлигатай тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар илэрдэггүй байсан олон авлигын хэргийг илрүүлсэн. Нэг талдаа авлигын индексээр улс орон ухарч байгаа ч нөгөө талаар илрүүлж байгаа нь сайн учраас ийм байдалтай харагддаг. Ардчилсан намын үед авлигын төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулж байсан юм билээ.

Боловсролын зээлийн сангийн асуудал байна. Ардчилсан намынхан өнөөдөр ярьж хэлж байна. Гэтэл Боловсролын зээлийн санг Ардчилсан намыг засаглаж байх үед хариуцаж байсан сайд албан тушаалтнууд өөрсдийнхөө хүүхэд ах дүү хамаатан садандаа өгсөн байсан. Энэ нь 2021-2022 онд хийгдсэн гэмт үйлдэл гэхээсээ илүүтэйгээр 2013-2015 онд хийгдсэн процессыг ил болгож зарласан. Нуун дарагдаж олон нийтэд мэдээлэлгүй байсан олон авлигын гэмт хэргүүд ил болж байгаа ийм л цаг үе гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *