Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна
Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч 2265.53 ам.доллар болж, пүрэв гаригийн хаалтын ханшаар унц нь 2247.16 ам.долларт хүрсэн.
АНУ-ын алтны фьючерс Нью-Йоркт 1.2 хувиар өсөж, унц нь 2265.70 ам.долларт хүрсэн байна. Азийн хамгийн том эдийн засагт асуудал үргэлжилж байгаа энэ үед Төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлсээр байна. “ING Groep NV”-ийн түүхий эдийн стратеги хариуцсан дарга Уоррен Паттерсон “Инфляцын мэдээлэл, алтны ханшийг улам нэмэгдүүлж, ХНС зургадугаар сард хүүгээ бууруулж эхэлнэ гэдэгт зах зээл улам бүр итгэлтэй болж байна” гэжээ.
“JPMorgan Chase” өнгөрсөн сард “Алт бол түүхий эдийн зах зээл дээрх №1 сонголт бөгөөд энэ жил унц нь 2500 ам.долларт хүрч магадгүй” гэж мэдэгдсэн. “Bloomberg”-ийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд үнэт металлаар баталгаажсан ETF-ийн нөөц эхний улиралд 100 гаруй тонноор буураад байсан бол буцаад хурдацтайгаар нэмэгдэж эхэлжээ.
Эх сурвалж: www.mining.com