О.Мөнхжин нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

0

Койны хэргээр яллагдагчаар татагдан хоригдож буй О.Мөнхжин нарын өмгөөлөгчид өнгөрсөн долоо хоногт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах саналыг СБД, ЧД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцэж өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хуульд зааснаар эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүхэд санал гаргах эрхтэй байдаг тул О.Мөнхжин нарын өмгөөлөгчдийн зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах саналыг ийнхүү гаргаад байсан юм.

Эргэн сануулахад, “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *