“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН УУРХАЙГ ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮД Э.ЛУТБАЯР, ЖАН ЧУАН НАР ЗАХИАЛСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

0

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” ХХК-ийг зэвсэглэн дээрэмдсэн Ука хочит Алтанхуягийн бүлэглэлийг Цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сарын 30-ны өдөр энэ асуудлаар мэдээлэл хийж, зэвсэгт этгээдүүдийг “Андын илч” ХХК руу явуулсан захиалагчдыг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлснийг бид тухайн үед нь шууд дамжуулан хүргэсэн. Тэгвэл энэхүү хэргийг мөрдөн шалгах ажлын явцын талаар мэдээлэл олдсон юм. 

Эх сурвалжийн хэлснээр, гэмт этгээдүүд өөрсдөд нь н.Бошигт гэдэг хүн анх санал тавьсан гэж мэдүүлжээ. Ингэхдээ “Сүхбаатар аймагт хууль ёсны эзэмшигчдэд нь уурхайг нь өгөхгүй байгаа, ямар ч асуудалгүй ажил байгаа юм байна. Тийшээ явчихаад ирье” гэж санал тавьсан гэж мэдүүлжээ.

Н.Бошигт нь одоо “Андын Илч” компанийн орлогч захирлаар ажиллаж байгаа Э.Лутбаярыг зааж өгсөн байна. Э.Лутбаяр нь компанийн гүйцэтгэх захирал Жан Чуаныг гол захиалагч гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Андын илч” компанийн удирдлагыг хууль бусаар авах ажлыг Шин Вендун, Эрдэнэтогтох нарын хятадууд болон 49 хувийн төлөөлөл болох ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэнтэй хамтран зохион байгуулсан гол хүн гэх Жан Чуан Монгол улсын хилийн бүсэд болсон онц ноцтой халдлагын гол эзэн нь буюу захиалагч байж болзошгүй нөхцөл байдал одоогийн байдлаар тогтоогдоод байгаа юм байна.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *