Баянзүрх дүүрэг амралтын өдрүүдэд хөөстэй цэвэрлэгээ хийнэ

0

Баянзүрх дүүрэг амралтын өдрүүдэд хөөстэй цэвэрлэгээ хийнэ. Тус ажлын хүрээнд 43 хороонд хог, тоосны эсрэг буу, шаардлагатай материалуудыг хүлээлгэн өгчээ. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол, хашаа хайс, хаяг самбар, нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагын гадна фасад зэрэг бүхий л зүйлсийг хөөстэй угаах боломж бүрдэнэ. Мөн үүсмэл, хур хогийн цэгүүдийн хогийг ачиж цэвэрлэнэ.

Иймд иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус сайн дурын байгууллагуудыг идэвхтэй нэгдэж хамтарч ажиллахыг БЗД-ийн ЗДТГ-аас уриалж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *