Дэлбэрэлтийн улмаас шатсан “Эдү таун” хотхоны барилгыг “Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон” гэх дүгнэлт гарчээ

0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр гарсан билээ.

Ослын улмаас гарсан галд “Эдү таун” хотхоны барилга шатаж, 60 гаруй айл гэртээ амьдрах боломжгүй болоод байгаа юм. Албаныхан тус барилгыг дахин ашиглаж болох эсэх улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа засварлах, буулгах эсэхийг шийднэ гэх мэдээллийг өгч байсан.

Тэгвэл тухайн барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, “Галын улмаас “Эдү таун” хотхоны барилгад үүссэн ан цав стандартаас тав дахин хэтэрч, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон” гэх дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны барилгыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *