C.Одонтуяа: СУИС-ийн гадуурхалт, гэмт хэргийн чанартай үйлдлийн талаар Л.Энх-Амгалан сайдад мэдээлэл байна уу
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар УИХ-д мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Соёл урлагийн их сургууль дээр ноцтой асуудал үүслээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт хүний эрхийн зөрчил, гэмт хэргийн чанартай үйлдлүүд гарлаа. Олон жилийн өмнөөс энэ асуудал гарч байсан гэж байна. Салбарын сайд энэ талаар мэдээлэлтэй байна уу. Сургуулийн орчин дахь гадуурхалт, дээрэлхэлт маш аюултай түвшинд байна. Урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Сүүлийн 2 жил Засгийн газраас шүгэл үлээж, нийгэмд бугширсан үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг гаргаж тавьсан. Ард түмнээс юуг нухав. 1990 онд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж бид тунхагласан. С.Одонтуяа гишүүнээ асуудал гарахаар гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой. Засгийн газар юу хийсэн бэ гэхээр сургуулийн сэтгэл зүйч нарыг бэлтгэлээ. Төрийн өмчийн 3 сургууль тутмын хоёр нь сэтгэл зүйчтэй болсон. Цаашдаа цэцэрлэгийн наснаас нь сэтгэл зүрхний боловсрол EQ чадвар өндөртэй иргэн бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл зарлаж байгаа. Удахгүй энэ хөтөлбөр дээр суурилсан сурах бичиг хийхээр ажлуудыг эхлүүлж байна. Бидний мэдэхгүй байгаа сургуулийн орчны гадуурхалтын тохиолдол асар их бий.