ТОДРУУЛГА: Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш ам нөхцөлөөр нүүрс худалдаалах нэг ч гэрээ байгуулаагүй

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК  ам нөхцөлөөр нүүрсээ борлуулах гэрээ байгуулж, худалдаалж байна гэсэн албан бус мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үүнтэй холбогдуулан тус компанид томилогдсон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “Нүүрсээ бид ам нөхцөлөөр зарахгүй ээ. Харин биржээр дамжуулан арилжаалах хэмжээгээ жил болгон нэмэгдүүлнэ. Онцгой дэглэм Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон цагаас хойш ам нөхцөлтэй нэг ч гэрээг бид байгуулаагүй. Үүнийг албан ёсоор хариуцлагатай хэлэх нь зүйтэй юм аа. Биржийн арилжааг цаашид улам бэхжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага үнэхээр чухал байгаа. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, нүүрсний арилжааг ил тод явуулж, эхнээсээ үр дүнд нь манайд орж ирэх орлого бүрэн нэмэгдэж байна” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *