Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны илд Эрүүл мэндийн салбарт яагаад буухгүй байна вэ?

0

Монгол Улсад Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлжих шатандаа унаж, зогссон E-Health төслийн нэг хэсэг болох HIEP буюу “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ” ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын талаар Дэлхийн банкны удирдлага хэлэлцэн 2024/04/03-ны өдөр шийдвэр гаргаснаа олон нийтэд ил болгожээ. 

Энэхүү мэдэгдэлд “Taihan Electric Wire Co., Ltd болох тус тендерийг авсан толгой компани, болон Монгол талын туслан гүйцэтгэгч компаниудыг Дэлхийн банкны бүх төрлийн төсөл хөтөлбөрт оролцуулахгүй, хар жагсаалтад оруулахаар шийдвэрлэв” /https://www.worldbank.org/en/news/press-release/2024/04/03/world-bank-group-debars-taihan-electric-wire-co-ltd?cid=WBW_AL_whatsnew_EN_EXT/ гэсэн байна.

Түүнчлэн Дэлхийн банк талаас төсөлд зарцуулсан зардлыг Монголын Засгийн газраас нэхэмжлээд байгаа билээ. Уг төсөл унасантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг даалгаварын дагуу ЦХХХ-ны сайд Н.Учрал сайд ахлуулсан ажлын хэсэг “Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх” үүрэг даалгавар авч Эрүүл мэндийн яамны сүүлийн 10 жил хийж чадаагүй ажлыг сүүлийн 6 сарын хугацаанд төвхнүүлж, зөв гольдролд нь оруулсанд салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм байна.  

Дэлхийн банк талаас журамдаа заасан зохих шийтгэлийг гаргаснаа зарлаад байгаа бол ЭМЯ-наас төлөөлж төслийн үйл ажиллагааг удирдах, үнэн бодитой мэдээллээр хангах, зохицуулалт чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар одоог хүртэл дорвитой ажил хийгээгүй байгааг ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд тухайн ажлыг гардан хариуцаж байсан Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга П.Оюунцэцэг, Эрүүл мэндийн яамны бодлого төлөлвөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн гэгч нар нь одоог хүртэл үүрэгт ажлаа хийж байгаа ба бүр ёжтой нь өнөөдөр буюу 2024/ оны 8-р сарын өдөр болж буй “Цахим эрүүл мэнд-Үндэсний зөвлөлдөх уулзалт” -аар Засаглал, манлайлал, стратеги чиглэлээр хурлын панелист хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны уриаг хэрэгжүүлэхгүй байгааг илтгэж буй явдал гэж үзэж болохоор байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *