Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

0

Хэнтий аймгийн Батноров сумын “Цогт-Өндөр Уул” гэдэг газар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 16:07 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн  12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний  байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *