Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална

0

УИХ-ын пүрэв гаригийг /2024.11.21/ чуулганы хуралдаанаар “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.  

Тогтоолд дараах зохицуулалтыг тусгажээ.

  • Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах.
  • Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах.
  • Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан байна.

УИХ-ын Тогтоолыг  2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *