БОАЖ-ын сайд буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгахыг үүрэгдэв
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Архангай аймгийн Өгий нуурт ажиллаж байна.
”Монголд зочлох жил – 2023-2025” арга хэмжээний хүрээнд жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэгийн ашиглалт, нүхэн жорлон, хог мөн Өгий нуурын хамгаалалт, бохирдлын асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны дарга Т.Мөнх-Од, Архангай аймгийн Өгий нуур сумын засаг дарга Ш.Үүрцайх, Орхон чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, Архангай аймгийн БОАЖГ-ын дарга П.Бат-Эрдэнэ нар танилцаж, шалгалт хийв.
Ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг даалгаврыг өгөв.
- 2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тус сумын ЗДТГ, Орхон чулуут сав газрын захиргаа, БОАЖГ хамтран 43 нүхэн жорлон буулгаж, 16-нд ариутгал хийж булсан байна. Мөн Өгий нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хог цэвэрлэсэн ба буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах;
- ”Өгий нуурыг хамгаалах бохирдол ширгэлтээс хамгаалах” төслийн хүрээнд отоглох цэг байгуулах , нуур луу машин оруулахгүй байх хамгаалалт хийх , Өгий нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэгч “Эвт-Уул” ХХК-ийн гүйцэтгэсэн, 2020 онд хүлээлгэж өгөх ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй ба хийсэн бүтээн байгуулалтыг ажлын хэсэг хангалтгүй гэж дүгнэв. Иймд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг дуусгуулах;
- Өгий нуурыг бохирдуулагч, нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 ондоо багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэх;
- Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах, Сумын Засаг даргын Захирамж гаргах;
- Нутгийн иргэдийг аялал жуулчлалын нөхөрлөл байгуулах, тусдаа бус нэгдсэн ариун цэврийн байгууламж бариулж ашиглуулах замаар Сумын ЗДТГ-аас нэгдсэн бодлого гарган дэмжих;
- Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулах гэх мэт холбогдох албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээг авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч 2023.04.05-нд эргэн шалгахыг мэдэгдлээ.