Худалдааны тэнцэл 1.2 тэрбум долларын ашигтай гарчээ
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 2024 оны эхний гурван сарын байдлаар 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Жилийн өмнөх үетэй харьцуулбал, экспорт буурч, импорт нэмэгдсэн байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллараар буурахад цайрын хүдэр, нүүрс, мах махан бүтээгдэхүүний экспорт буурсан нь тус тус нөлөөлжээ. Харин хагас боловсруулсан алт, төмрийн хүдэр, баяжмалын экспорт өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 474.7 сая ам.доллараар өсөхөд суудлын автомашин 119 саяар, дизель түлш, автобензин болон уул уурхайн техник хэрэгслийн импорт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт экспортын 60.5 хувийг чулуун нүүрс эзэлсэн бөгөөд гуравдугаар сарын эцсийн байдлаар 18.1 сая тонн нүүрс экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 4-5 сая тонноор өссөн ч нүүрсний дундаж үнэ тонн нь $123 болж өмнөх жилийнхээс 8 доллараар буурчээ.
Зэсийн хүдэр, баяжмал нийт экспортын 17.4 хувийг эзэлж байгаа бөгөөд гуравдугаар сарын байдлаар 370 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 638 сая ам.долларын орлого олжээ. Мөн оны мөн үеэс дундаж үнэ $1695 болж жилийн өмнөхөөс 41.8 ам.доллараар буурсан байна. Гэхдээ урт хугацаанд зэ