Халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж, мөс хэврэгшиж эхэлжээ

0

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны зарим гол мөрөн нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос нимгэрч харз, халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж эхэлсэн байна.

Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Сэлэнгэ мөрөн Орхон гол, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нимгэрсэн.

Байнгын ажиглалт хэмжилттэй гол мөрөн нууруудын мөсний зузааныг 2022 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см нимгэн байна. Иймд зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явагнаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *