Г.Энхтайван: Р.Базар Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш

0

Тээвэр хөгжлийн банкны хувьцаанаас “баян” Р.Базар эзэмшдэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаас тодрууллаа.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Төв банкны зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэхэд Р.Базар бол Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш. Аливаа банкны хувьцаа эзэмшигч болон удирдах ажилтан нь Төв банкнаас зөвшөөрөл авдаг. Тээвэр хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагааг Монголбанкны тухай хууль болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу хянадаг. Энэ ч утгаараа манай банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *