Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ

0

Хотын дарга Х.Нямбаатар зарим цаг үеийн шинжтэй асуудалд хариулт өглөө.  

Тодруулбал Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ гэсэн юм. Маргааш НИТХ болно. Энэ хурлаар асуудлыг хэлэлцэж, НИТХ зөвшөөрвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл дангаараа эзэмшдэг болох юм байна. 

Түүнчлэн гадаад, дотоодын бондын асуудал, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлээл өгөв.

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байна. Нийслэл Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.
Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ.

Гадаад бонд гаргаж, орон сууц барьснаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянгын хойд талын айлуудын газрыг солих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 800 орчим га газар нийслэлийн мэдэлд ирж, уг газрыг барилгын компаниудад дуудлага худалдаагаар зарж, бондын эргэн төлөлтийг төлөхөөр төлөвлөсөн гэсэн юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *