ЭСРЭГ-ТЭСРЭГ: 7 сарын 1
2008 оны 7-р сарын 1 Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас жагсаал болж улмаар таван хүнийг буудан хөнөөсөн хар өдөр. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар сошиалд “дисс” хийцгээжээ.
С.Баяр: Ц.Элбэгдорж “2024 сонгуулиар МАН 20% л авна. Үүнээс илүү авбал сонгууль луйвардсан гэсэн үг” гэж. 2008 оны сонгуулийн өмнө ийм юм мэдэгдэж байгаад урдчилсан дүн гармагц үймээн дэгдээж эхэлсэн. Аль нам хэдэн хувийн санал авах лимит тогтоон зарладаг хэн бэ тэр? МАН 20% илүүг авбал яана гэх гээд байгаа юм? Сэрэмжтэй байгтун!
С.Эрдэнэ: С.Баяр гуай ийм загасны ой санамжтай байж болохгүй! Та тэр үеийн сонгуулийн гол будлианыг зохион байгуулж шударга залуусын амь нас итгэл үнэмшлийг цагдаагийн тахтай гутлын улаар дэвсэлж үгүй хийсэн тэр түүх мартагдаагүй байгаа шүү!! Одоо ч тэр түүх давтагдахгүй гэх баталгаа үгүй!
Эх сурвалж: newspress.mn