“Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа

0

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр:

  • Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 118-р сургуулийн “Сүлд” тасаг тэргүүн байр, 
  • Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн “Тусгай тасаг” тасаг дэд байр, 
  • Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Дайчин” тасаг гутгаар байр, 
  • Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” тасаг тусгай байранд тус тус шалгарлаа. 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.

Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч А.Эрхэмбаяр:

Би 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт суралцдаг байхдаа анх удаа цэрэг-спортын “Дөл” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон, тэргүүн байранд шалгарч байсан удаатай. Харин энэ удаад Багануур дүүрэгт тасгийн ахлагчаар томилогдон, дүүргээсээ шалгарч, нийслэлд өрсөлдөж буйдаа баяртай байна. Уг тэмцээнд оролцох гэж удаан хугацаанд бэлдсэн, мөн бусад оролцогч сайн бэлдсэн харагдаж байна. Тэр хэрээр өрсөлдөөн гарч, тэмцээний чанар жил ирэх бүр сайжирч байгаа нь сайшаалтай.

Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Н.Нямцоож:

Уг тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Анх 2022 онд оролцохдоо тасгаараа нийт багаас 11 дүгээр байранд, ганцаарчилсан төрөлд II дугаар байранд шалгарч байлаа. Энэ жил тасгийн захирагчаар оролцож буйдаа баяртай байна. Уг тэмцээнээр дамжуулан эх оронч үзэл, багаар ажиллах ур чадвар, тэсвэр хатуужил, цаг баримтлах зэрэг чадварт суралцсан. Хамгийн гол нь ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, армид ажиллахаар шийдэхэд минь томоохон түлхэц болсон.

Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагч Б.Амгаланбаатар:

“Дөл” тэмцээн нь энгийн спортын тэмцээнээс ялгаатай нь цэргийн дэг жаягийн дагуу болдог. Тухайлбал, тасгийн хамт олны жигдрэлт, жагсаалын үзүүлэлт, 16 тоот дасгал, гранат шидэлт, бууны задаргаа, угсраа, сумлагаа зэрэг олон ур чадварыг сорьдогоороо онцлогтой хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *