Дээд шүүхэд хандсан ч Э.Оюунболд аварга болж чадсангүй

0

Улсын дээд шүүх өнөөдөр улсын арслан Э.Оюунболдын гомдлыг хэлэлцээд, хүсэлтийг нь хангахаас татгалзав.

Э.Оюунболд Үндэсний их баяр наадмаар улсын аварга цолны болзол хангасан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос түүний цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хассан. Үүнийг Э.Оюунболд эсэргүүцэн, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шүүхэд өгсөн ч гурван шатны шүүх Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Гэсэн Э.Оюунболд өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авсан. Тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан гэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн хэмээн УДШ-д ханджээ.

УДШ өнөөдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолыг хянаад, Э.Оюунболдын хүсэлтийг хангасангүй. Ингэснээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр хэвээр үлдэж, Э.Оюунболд улсын аварга цолгүй хоцорч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *