УДШ-ээс нэр дэвшигчдийн лавлагааг олгож эхэллээ

0

УДШ-ээс нэр дэвшигчдийн лавлагааг олгож эхэллээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд СЕХ-нд хүсэлтээ гаргана. Ингэхдээ нэр дэвшигчид нь хуульд заасан ерөнхий шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасанчлан банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагыг тавьдаг. Энэ тухай лавлагааг УДШ-ээс олгохоор зохицуулагдсан байдаг. Тэгвэл Дээд шүүхээс эл лавлагааг олгож эхэлсэн байна. Лавлагаа авах нэр дэвшигчид иргэний үнэмлэх, сонгуулийн аль тойрогт өрсөлдөх гэж буй талаарх өргөдөл, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *