Х.Баттулга УИХ-ын сонгуульд өрсөлдвөл З.Энхболд түүнтэй баг болж нэр дэвшиж магадгүй байна

0

Зам тээвэр, хөгжлийн сайд асан Б.Энх-амгаланг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцон УИХ-ын дарга асан З.Энхболдын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар З.Энхболд, “намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй гэсэн 5 жилийн ял өгч, 40 сая төгрөгөөр торгож байна” хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл З.Энхболд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа аж. Ингэхдээ тэрбээр Өвөрхангай, Архангай, Баянхонгор гэсэн гурван аймгийн бүсчлэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшвэл түүнтэй нэг баг болж сонгуульд оролцох аж. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр З.Энхболдод энэхүү боломжийг олгох эсэх нь эргэлзээтэй юм. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга саяхан /2024.04.20/ “Зориг агсны хөшөө”-нд цэцэг өргөх үеэрээ “би сонгуульд оролцохгүй. Залуусаа дэмжинэ” гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний энэхүү мэдээлэл “хэн нэгэнд зориулсан худал мэдэгдэл” байж магадгүй байна. Учир нь тэрбээр энэ өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумуудыг тойрч иргэдтэй уулзалт хийж байгаа ажээ. Энэ нь түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгийг илтгэж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *