Г.Дамдинням: Техник дундын бааз байгуулсан сайн туршлагаа Жаргалантын тариаланчдад нэвтрүүлэх боломжтой

0

Төвийн бүсээс сонгогдсон гишүүд Төв аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд газар тариалантай холбоотой асуудлыг хамгийн их хөндлөө. Тариаланч иргэд намар ургац хураалтын үеэр хүн хүчгүйн улмаас хугацаа алдаж, зарим үед ургацаа бүрэн хурааж чадалгүй хөлдөөж хайруулах зэргээр хохирч байгааг гол бэрхшээл хэмээн дуу нэгтэй хэлж байв. Ялангуяа, самар гарсан үед залуус уул руу гараад явчихдаг. Энэ үед хүн хүч улам хомсдож хүүхэд, хөгшидгүй хүчээ дайчилж, өдөр шөнөгүй ажиллахаас өөр аргагүй болдог аж. Ихэнх тариаланч зээлтэй. Тэд ургацаа бүрэн хурааж авч байж зээлээ төлж, ашигтай ажилладаг тухай хэллээ.

Иймээс хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, газар тариаланг бүрэн техникжүүлэх шаардлагатай байгааг гишүүдээс хүссэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дархан-Уул аймгийн Орхон суманд техник дундын бааз байгуулж, тариаланчдыг техникжүүлж дуусч байна. Маш үр дүнтэй байгаа. Уг туршлагыг Жаргалант суманд мөн хэрэгжүүлэх боломжтой” хэмээв. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Орхон суманд “Техник үйлчилгээний дундын төв”-ийг байгуулж, тариалан эрхлэгч, тэр дундаа төмс хүнсний ногоо тариалагчдыг хавар, намрын ид ачааллын үеэр шаардлагатай техникээр нь хангах ажлыг зохион байгуулсан юм. Тариаланч техник худалдан авахад зардал өндөртэй. Мөн том техник худалдан авлаа ч хавар, намрын ид ачааллын үеэр богино хугацаанд ашиглаад бусад үед ашиглалтгүй болдог. Тэгвэл дундын бааз байгуулснаар яг хэрэгцээт үедээ зах зээлийн хамгийн бага ханшаар түрээслэн ашигласнаар эдийн засагт илүү хэмнэлттэй, бие биеээ нөхсөн зохицуулалт болжээ. Уг туршлагыг Жаргалант сумын тариаланчдад нэвтрүүлснээр хүн хүчгүйн улмаас барьц алдахаа болино.

Тус бүс нутгаас 14 хөдөлмөрийн баатар, зургаан гавьяат төрөн гарсан ясны хөдөлмөрч хүмүүс юм. Жаргалант сумын бүс нутаг үржил шимтэй хар шороон хөрстэй тул газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой, сумын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг тус салбар дангаар бүрдүүлдэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *