АН-ын гишүүд: Х.Баттулга удаа дараа намын нэр хүндийн эсрэг үйлдэл хийсэн тул намын гишүүнээс хасахыг шаардаж байна

0

Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын гишүүд,

“АН сүүлийн жил гаруйн хугацаанд идэвхтэй ажиллаж байгаа боловч дотроос нь Х.Баттулга гэдэг хүн хагаралдуулж байна. Тэрбээр олон жил Монголын эдийн засгийн эсрэг гэмт хэрэг хийсэн, чөлөөт бизнесийн эсрэг гэмт хэрэг хийж байсан. Өөрөө Ерөнхийлөгч байх хугацаандаа ҮАБЗ нэрийн дор хаалттай гэрээг олноор хийж байсан. Энэ ажлууд нь тасалдаагүй, улам идэвхжиж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтарч байгаа нь нотлогдож байна.

С.Зориг агсны төрсөн өдрөөр хийсэн мэдэгдэлдээ Х.Баттулга нь намын гишүүд, дэмжигчдийн урмыг хугалсан. Мөн тэрбээр удаа дараа намын нэр хүнд, үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг үйлдэл хийсээр ирснийг АН-ын Эрх чөлөөт төвийн зүгээс эрс буруушааж байна. Иймд түүнийг намаас яаралтай хасахыг шаардаж, Намын дарга болон Үндсэн дүрмийн хороонд хүргүүлэх болно” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *