Түнхэл тосгоныг сум болгох хүсэлтэй буйгаа нутгийн иргэд уламжиллаа

0

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны 3100 иргэний төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дунджаар 25 мянган хүн амтай Мандал сумын 5 дугаар баг буюу Түнхэл тосгон Мандал сумын төвөөсөө 45 км алслагдсан, 920 өрх, 3100 хүн амтай ба төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байгаа талаар тэд ярьсан юм.

skip-share

130 гаруй булаг шанд горхитой, 140 гаруй булш хиргисүүртэй, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой нутаг

Түнхэл багийн иргэдийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон ба уг хурлаар 100 хувийн саналаар Түнхэл сум болгоход нэгдэж, үүнийгээ өнөөдрийн хэвлэлийн хурлаар илэрхийлж байна гэв.

Түнхэл тосгоны байршил нь ой хээрийн бүсэд, 150 гаруй уултай, 130 гаруй булаг шанд горхитой, 140 гаруй булш хиргисүүртэй, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой. 20 гаруй гэр баазтай, 6 сургуультай. Өдөрт 4 удаа суудлын галт тэрэг дайран өнгөрч, иргэд зорчигчдыг тээвэрлэдэг зэрэг дэд бүтэц хөгжсөн байдал нь сум болгож хөгжүүлэх бүрэн боломжтой гэж тэд үзжээ.

Орон нутгаа хөгжүүлбэл Улаанбаатар хотын төвлөрөл саарах нэг хөшүүрэг болно гэдгийг мөн дурдлаа. Түүх сөхвөл 30 жилийн өмнө Мандал сумыг Зүүнхараа хот байхад нь сум болгон жижгэрүүлж, Түнхэлийг хороо байхад нь баг болгосон нь хөгжлийг удаашруулсан гэлээ.  Тиймээс энэ талаарх хүсэлтийг холбогдох албаныханд уламжлахаа мөн мэдэгдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *