С.Наранцогт: Ашигт малтмалын хуульд стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34%-аас илүүгүй байхаар тусгасан

0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, “Хуримтлалын сан”-д 1.2 их наяд төгрөг бүрдүүлж, 10 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Тэгвэл хуримтлалын сантай холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэл өглөө.

Тэрбээр “”2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг бий болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан.

Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй. Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34%-аас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй.

Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана. Энэ нь 34%-ийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьд яригдаж байгаа асуудал” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *