“Alibaba” Монголд үйл ажиллаагаа тэлж, худалдааны шинэ платформ нээнэ

0

“Alibaba” БНСУ-д цахим худалдааны бизнесээ тэлэхээр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

БНХАУ-д худалдан авагчдын идэвх сул байгаатай холбоотойгоор “Alibaba” групп цахим худалдааны бизнесээ олон улсад тэлж, худалдан авагчдын шинэ бааз суурь бүрдүүлэхийг зорьж байна.

Хамгийн сүүлд тус компанийн бөөний худалдааны нэгж “1688.com” Монголын “Intelmind” компанитай хамтарч шинэ платформ нээж байгаагаа мэдээллээ. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр нээгдсэн “Shoppyhub.mn” платформоор дамжуулан хятад үйлдвэрлэгчдийн олон сая нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчид, бизнесүүдэд хүрнэ гэдгийг “Intelmind” компани онцолж байна.

Гол нь Монголын худалдан авагчид БНХАУ-ын олон бүс нутгаас захиалсан бараануудаа нэгтгэж, 7-10 хоногийн дотор хүлээн авах давуу талтай болж байгаа аж.

Түүнчлэн “Alibaba” ирэх гурван жилд БНСУ-д шинэ дэд бүтэц байгуулан, цахим худалдаагаа өргөтгөхөд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг “Yonhap” агентлаг мэдээллээ.

Мөн “Alibaba”-ийн  олон улсад үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдааны “Aliexpress”  платформ БНСУ-ын “Ably” хэмээх эмэгтэй хувцасны тэргүүлэх аппликейшний нэгж  хувьцаа тутмыг 72.4 тэрбум ам.доллароор худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *