Гурвантэс суманд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын тайлан

0

Саусгоби сэндс ХХК нь 2024 он гарсаар нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө орон нутагт дараах төрлийн ажлуудыг хийжээ.

Үүнд: 

1.  Цагаан сарын баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо, Баясах багийн 135 ахмадад 30.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан сарын бэлгийн багцийг гардуулан өгсөн. Энэхүү ажлыг багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулжээ.

2. Гурвантэс сумын Баясах, Бага-Овоо багийн малчин өрхүүдийн өвөлжилтөд зориулж 27.000.000 төгрөгийн үнэ бүхий 1000 боодол өвсийг багийн засаг дарга нартай хамтран иргэдэд олгов.

3. Гурвантэс сумын Улаан загалмайн хорооноос зохион байгуулж буй “Малчдад туслах хүмүүнлэгийн аян”-д нэгдэн 20.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн.

4. БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол дахь Хятадын бизнес холбоо буюу Зунхуа нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “Малчдад туслах аян”-д нэгдэн 2.000.000 төгрөгийн мөнгөн тусламж өгсөн.

5. Гурвантэс сумын хаваржилтын бэлтгэл ажилд зориулан “Хөгшөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын уурын зууханд А зэрэглэлийн бохиргүй 400тонн нүүрс олгосон.

6. БНХАУ-д Ясны болон зөөлөн эдийн хорт хавдар оноштой эмчлэгдэж байгаа 8 настай Б. Цэгцбилэг хүүгийн эмчилгээний зардалд 30.000 юаниар тусламж үзүүлэв.

7. Гурвантэс сумын “Гурван тэгшийн мэргэд” үндэсний сурын холбооны 10 жилийн ой, Гурвантэс сумын 70 жилийн ойг угтан сурын талбайдаа засвар үйлчилгээ хийхэд шаардагдах бариа материалын зардлын 63.900.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

8. Нутгийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах хүрээнд Засгийн газрын 20:50 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй боловсон хүчний хорооллын 10 айлын газрыг хашаажуулахад шаардлагатай банз, шургааг болон тээврийн зардал, хашаа барих ажилчдын цалин хөлсний зардалд 18.000.000 төгрөгийн тусламж үзүүлэв.

9. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхим тохижуулах ажилд 20.000.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *