Улаан номд орсон хар сүүлт зээрийн төөрсөн янзагыг сүрэгт нь нийлүүлжээ

0

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд хар сүүлт зээр байна гэсэн мэдээллийг иргэнээс Их нартын байгалийн нөөц газарт энэ сарын 10-ны өдөр ирүүлжээ.

Мэдээллийн дагуу Их нартын байгалийн нөөц газрын ажилтнууд очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийсэн байна. Улмаар тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор  хар сүүлт зээрийн янзагыг нутгийн иргэдтэй хамтран тороор барьжээ. Янзагыг тээвэрлэн Их нартын байгалийн цогцолборт газрын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт хүргэж, суллан тавьжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *