“Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай

0

”Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Тус төв нь нэг жилд 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай, инженерийн цогц төсөл хөтөлбөр юм. Төвийг ашиглалтад оруулснаар Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болно.

Төсөл нь бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий зургаан багц ажлаас бүрдэж байгаа. Одоогоор овоологч тоног төхөөрөмжийн ачаалалтай туршилт, бутлуураас туузан дамжуургаар дамжуулан 1280 тн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилт хийгээд байгааг Тавантолгой төмөр зам ХХК мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *