Ж.Ганбаатар: Генсек Д.Амарбаясгалан тойрогт нэр дэвшинэ гэж ойлгосон

0

Улс төрийн намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатараас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Нэр дэвшүүлэх асуудал дээр намын дарга зарчмаа зарласан шүү дээ. Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ хулгайд нэр холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байгаа. Би ч гэсэн тийм байр суурьтай байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Баянгол дүүргээс нэр дэвших асуудлыг би мэдэхгүй. Бага хурал шийднэ шүү дээ.

Дотоод өрсөлдөөн сайн явж байгаа. Намын жагсаалтад улстөрчид бараг байхгүй байх. Генсек Д.Амарбаясгалан тойрогт нэр дэвшинэ гэж ойлгосон. Бүлгийн даргыг мэдэхгүй байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *