Б.Баасанxүүгийн амжилтыг “Имперо” групп хоёр өрөө байраар мялаахаар болжээ
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Импро” групп, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Б.Баасанхүү Италийн жүдочин SCUTTO-г вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртсэн.
Тэгвэл тамирчин Б.Баасанxүүгийн амжилтыг нь үнэлж М.Энхтайванбаатар захиралтай “Имперо” групп xоёр өрөөр байраар мялааxaap болжээ.
Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль, эмэгтэй тамирчдын гурав дахь алтан медалийг хүртсэн юм. ОУХМ Б.Баасанхүү АНУ-ын Maria Celia LABORDE, Израилийн Shira RISHONY, Португалийн Catarina COSTA, Казахстаны Abiba ABUZHAKYNOVA нарыг ялж, ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө Италийн Assunta SCUTTO-г унаж шидэх мэхээр ялж, дэлхийн аварга боллоо.