“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ХҮҮХЭД ХОХИРСОН ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Өмнөговь аймгийн прокурорын газар Хүний эрхийн үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь салбарын зохион байгуулсан “Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалтад оролцож, сүүлийн 3 жилийн байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт болон хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтад Өмнөговь аймгийн шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход талуудын оролцоо, шийдвэрлэх арга замын талаар уулзалтад оролцогчид санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэхээр болжээ.