“Б.Хурцыг худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр цагдаад шалгуулахаар өгч буй талаараа Д.Энхбат мэдээлэл хийлээ

0

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбатын талаар худал мэдээлэл тараасан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж буй талаар тэрбээр мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлынхаа үеэрээ Д.Энхбат, “Эрүүдэн шүүлтийн эсрэг Төрийн бус байгууллага байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын түвшинд уриалга хүргэж байна” гэсэн юм. Мөн тэрбээр, “ТЕГ-ын дарга асан Б.Хурц намайг хэд, хэдэн хүнд гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг тараасан. Мөн Д.Энхбат гэдэг нөхөр манай “Сарнайх” компанийг шалгаж байгаагүй гэж худал ярьсан. “Сарнайх” компанийг Татварын ерөнхий газраас шалгаж акт тавьсан. “Сарнайх” компани Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсан. 

Б.Хурцын эхнэрийн эзэмшлийн “Сарнайх” компанид шалгалт хийсэн байцаагч н.Гансүхийг авлига авахыг завдсан гэж, н.Жаргал нарын хоёр хүнд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Д.Энхбат намайг зургаан хэргээр шалгаж, юм олдохгүй болохоор нь татварын хэргээр 7.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлсэн. Энэ бүхэн 2013 онд “хонгил” гэж байхад нь ял өгүүлсэн” гэсэн юм. Мөн Б.Хурц жинхэнэ цахим террор гэдэг юмыг хийж, миний талаар нийгэмд худал мэдээлэл тараасан явдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *