“Кореан эйр”-ийн Монголыг хариуцсан захирлыг Найрамдлын одонгоор шагнав
“Кореан Эйр” компанийг нийгмийн төлөө хийсэн үйл хэргийг нь үнэлж, өнөөдөр /2024.05.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Найрамдлын одон”-гоор шагнав. “Кореан эйр” компанийг төлөөлж Монгол, Тайвань, Хонгконг, Хятадын бүс нутаг хариуцсан орлогч захирал Пак Юу Хан, стратеги төлөвлөлтийн гүйцэтгэх дарга Со Ху Ён, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн ногоон бодлого хөгжлийн зөвлөх Н.Батхүү нар оролцов. “Кореан эйр” компанийн өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нь өндрөөр үнэлж, Монгол, Солонгосын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр оруулсыг үнэлж, тус одонгоор шагнасан байна.
“Кореан эйр” компани нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 20 жилийн турш “Кореан Эйрийн төгөл” байгуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй. Тус төгөл нь салхинаас хамгаалах зурвас болж уурхайн тоосжилтоос дүүргийн хорооллыг хамгаалах үүрэг гүйцэтгэхээс гадна, цөлжилтөөс хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа ач холбогдолтой төгөл юм. Мөн тус компанийн зүгээс Багануур дүүргийн улсын сургуулиудад 7 удаа “Кореан Эйрийн мэдээлэл зүйн танхим” байгуулж хандивлан, БНСУ-ын Инха их сургуулийн эмч нарын бүрэлдэхүүн сайн дурын үзлэг хийж байжээ. “Кореан эйр” компанийн дэмжлэгтэйгээр 1998 оноос эхлэн Ханжин группын тэтгэлэгээр нийт 132 монгол оюутан суралцаснаас бакалаврын зэрэгт 120 оюутан, магисрын зэрэгт 12 оюутан тус бүр суралцсан байна.
“Найрамдлын одон”-оор шагнал нь Монгол Улстай өөрийн орны найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн, байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог юм.
Эх сурвалж: Nnews.mn