Г.Занданшатарын тэргүүлсэн парламентын сүүлийн чуулган ирэх сарын 7-нд хаана

0

2020-2024 оны парламентын сүүлийн хаврын чуулганыг зургадугаар сарын 7-ны баасан гаригт хаахаар болжээ. Тиймээс энэ хугацаанд багтаан хэд хэдэн хуулийг яаралтай батлахаар төлөвлөж байгаа аж.Зургадугаар сарын 10-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тиймээс үүнээс өмнө парламент албан ёсоор хаалтаа хийх юм. Г.Занданшатарын тэргүүлсэн парламент 76 гишүүнтэй сүүлийн танхим болж байгаа.Энэ парламентын хийсэн хамгийн чухал ажлын нэг бол УИХ-ын хянан шалгах сонсгол байв. Найм дахь удаагийн парламент Хөгжлийн банк, Нүүрс, Эмийн хулгай, Ногоон автобус гэсэн дөрвөн асуудлаар хянан шалгах сонсголыг зохион байгуулсан билээ. Гэхдээ түүхэнд хамгийн олон гишүүнээ чөлөөлсөн парламент болж үлдэв. 2020-2024 оны парламент долоон гишүүнээ чөлөөлсөн. Тодруулбал, дөрвөн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, нэг гишүүн шүүхээс ял шийтгэл авсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *