Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөөний хурал болж байна

0

 “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурлыг энэ сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

2024 оны хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж буй. Цаашид уг салбарт анхаарах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог зөв зохистой ашиглах стратеги, хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн 28 улсын гишүүнчлэл бүхий уг байгууллагад Монгол Улс 2004 онд гишүүнээр элссэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *