СОНСГОЛ: Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлттэй газар Засаг дарга нар газар олгож байжээ

0

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл ологджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ. 2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна.Өнөөдрийн сонсголоор Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвээр 24 гэрчийг дууджээ.Шинжээчийн дүгнэлт: 2006 онд Ашигт малтмалын тухай хууль баталж 17 хэрэгжүүлэхэд 400 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.Дараах 12 тохиолдолд газар олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байхад ойлгосон байна. Үүний тав нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, 3 нь Өмнөговь аймгийн Засаг дарга байна.

undefined

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль анхны үзэл баримтлалтайгаа нийцэхгүй болсон. Одоо Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг хэвийн олгоод явж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар олгосон байна. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл улсын нөөцийн бланс зөрүүтэй хийгдэж байна.Бичил уурхайн асуудалтай холбоотой шинжээчийн дүгнэлт: 1990-ээд онд Налайхын уурхай зогсож 3000-5000 уурхайчин ажилгүй болсон. Үүнээс бичил уурхай буюу хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед 100 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогчтой байсан гэсэн тоо байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *