Н.Мөнхнасан: Мэдэгдэлгүйгээр бүх компанийн дансыг хааж ээ, 1300 ажилчны цалингаа тавьж чадахгүй боллоо

0

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны шөнө хойшлуулшгүйгээр баривчилсан. Улмаар энэхүү баривчилгаа нь нийгмийн сүлжээнд ихээхэн эсэргүүцэл, болон бизнесийн байгууллагуудын эрх ашгийг зөрчиж байна гэх шүүмжлэлийг хүчтэй дагуулсан. Үүний дараа тавдугаар сарын 30-нд прокурорын саналаар Ц.Гарамжавыг сулласан билээ.Гэсэн хэдий ч Ц.Гарамжавыг баривчилсан асуудалтай холбоотойгоор Монполимет группэд хамаардаг компаниудын дансыг ямар нэгэн хариу мэдэгдэлгүйгээр хаасан гэдгийг Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан мэдэгдэв. Тэрээр маргааш 1300 ажилчныхаа цалинг тавьж чадахгүй байдалд орсныг мэдээлжээ.Тэрээр “Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компаниудын данснуудыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ? Бид зээлээ 200% төлж дуусгасан! 32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажилцгааж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтанууд огтхон ч биш! Ойлгох оо байлаа” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *