Н.Өнөрцэцэг: Намайг ямар гэмт хэрэг үйлдснийг олон нийт мэдэг, нээлттэй шүүлгэе
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2024 оны зургадугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны үйл явцыг нээлттэй ил, тод явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан, сэтгүүлчдийг оролцуулж нээлттэй сурвалжлуулах хүсэлт гаргалаа.
Тэрбээр энэ тухай “Би шүүлгэхгүй гэж хил давж зугтаагүй, тэргэнцэртэй очиж жүжиглээгүй, бөхчүүдээр хамгаалуулж дайсагнаагүй. Би шүүлгэнэ. Хүн бүхний нүд, чихэн дээр нээлттэй ил тод шүүгээд өг. Иргэд, олон нийт сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар гэмт хэрэг үйлдснийг мэдэх эрхтэй. Надад нууж хааж, ичих зүйл юу ч байхгүй. Тиймээс миний зүгээс шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлт гаргаж байна”.