Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

0

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төсөл нь  мэдээллийн технологийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, уг хууль нь санхүүгийн дэмжлэг, дэвшилтэт технологи, виртуал бүсүүд, ур чадварын хөгжил зэрэг гол чиглэлүүдэд анхаарч буйгаараа онцлог.

Хууль батлагдсанаар:

  •  Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа  

эрхэлж байгаа иргэд, ААН-үүдийг дэмжих санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, 

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, 
  • Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж, цахим эдийн засгийг бодит болгож, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *