Өмнөх сонгууль шиг саатуулах ажиллагаа явагдахгүй

0
  • 2020 оны сонгуулиар 14 хүн улс төрийн хоригдол болж байсан бол энэ удаад саатуулах ажиллагаа явагдахгүй.

Дэлгэрэнгүй:

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн баривчилгаа явагдаж, 14 хүн улс төрийн хоригдол болж байсныг санаж буй биз.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарыг хорьсон. Улмаар шүүхээс ял оноож байлаа.

Тэднээс С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж байсан юм.

Нэр дэвших үнэмлэхээ авснаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорихыг хуулиар хориглодог. Гэвч тэднийг сонгуулийн турш хорьж, шоронгоос сонгуульд өрсөлдсөн билээ. Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хоригдож буй хүүгийнхээ сурталчилгааг хийж байв.

Харин сая Ц.Гарамжавын баривчилгаа цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуультай давхацсан нь “улс төрийн баривчилгаа” гэж үзэхэд хүргэж буй. Тэгвэл 2020 оны үйл явдлыг давтахгүй байхыг Засгийн газар ХЗДХ-ийн сайдад чиглэл болгосон.

“Нэр дэвшигчээр бүртгүүлсэн, үнэмлэх авсан иргэнийг зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад эсхүл зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд саатуулахыг хориглох” тухай Засгийн газар тэмдэглэл үйлджээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт улстөрийн захиалгаар хэн нэгнийг цагдан хорих, мөрдөж мөшгих чиглэл ирлээ гэхэд хэрэгжүүлэхгүй байх юм.

Эх сурвалж : Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *