Н.Номтойбаяр: Монгол Улсын хууль тогтоомж хүчтэй юм уу, МАН-ын дүрэм хүчтэй юм уу

0

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Улсын Дээд шүүхэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.”Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: ЦЕГ Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр миний биеийг авлигын хэргээр ял авч байсан гэж ойлголт өгөхөөр СЕХ-д албан бичиг хүргүүлснээр СЕХ намайг хасах шийдвэрийг гаргасан. Нэг зүйлийг маш тодорхой хэлэхэд, миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй. Энэ үүднээс Дээд шүүхэд хүсэлт гаргалаа. Н.Номтойбаяр миний бие Дээд шүүхээс авлигын хэргээр ял авч байсан юм уу, үгүй юм уу гэдгээ баталгаажуулах гэж байна гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийн 29.9-д авлигын хэргээр ял авч байсан нь Дээд шүүхээр баталгаажиж, тогтоолоор нотлогдох нөхцөлд л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжтой.Мөн “Үндэсний эвсэл”-ийн гурван хүнийг СЕХ бүртгэхээс татгалзаад байгаа. Урд нь МАН-ын гишүүн байсан хүмүүс л дээ. Улс төрийн намын тухай хуулийн 5.7-ын дагуу аливаа намын гишүүн намаасаа гарах хүсэлтээ бичгээр намын байгууллагад өгснөөр эрх зүйн харилцаа зогсдог. Гэтэл МАН-ын Хяналтын хорооноос тавдугаар сарын 28-ны өдрийн 06 тоот тогтоолоор СЕХ-д албан бичиг хүргүүлсэн байна. н.Хулан, н.Ганболд, н.Баярхүү нар нь өнөөдрийг хүртэл МАН-ын гишүүн гэдэг бичиг өгсөн. Гэтэл бодит байдал дээр хуулийн хугацаанаас өмнө тэд МАН-аас гарах өргөдлөө өгсөн, түүнийг нь хүлээн авсан нотлох баримт ч байна. СЕХ маш тодорхой заасан зүйл заалтыг үл тоож, МАН-ын бичсэн матаас бүхий бичгээс манай нэр дэвшигчдийг хасаад хаячихсан. Монгол Улсын хууль тогтоомж хүчтэй юм уу, МАН-ын дүрэм хүчтэй юм уу.Нэгд, ЦЕГ-аас төөрөгдүүлэх байдлаар бичиг өгсөн.Хоёрт, МАН-ын Хяналтын хороо хуулиас давсан дүрмээ удирдлага болгон СЕХ-д өгсөн, СЕХ түүнийг  нь хүлээж авч байгаа байдлыг дүгнээд үзэхэд энэ бол зохион байгуулалттай төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзэхээр байна. Энэ бол тагнуулын байгууллагын шалгадаг гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байдаг болохоос биш МАН-ын дарга нарын эрх мэдэлд байх ёсгүй.Ямар ч тохиолдолд, юу ч болсон, барьж хорьсон ч миний бие “Үндэсний эвсэл”-ээ тэргүүлж энэ удаагийн сонгуульд оролцоно. “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигч 70 хүнээс 65-г нь СЕХ бүртгээд батламжийг нь олгох шийдвэр гарсан” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *