Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 80 гаруй төрлийн эд хөрөнгийг нууж нэвтрүүлэн, 60.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн И.Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ 80 гаруй төрлийн эд хөрөнгийг нууж, 60.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.