“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд нийт 11,015,411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэжээ
2021 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд 2022-2023 онуудад нийт 11,015,411 ш мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэсэн ба тайлант хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хариуцлагатайгаар биелүүлж 10,964,877 ш мод тарих ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнээс:
1. Ойжуулалтын ажлын хүрээнд 190,785 ширхэг модыг ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах гэсэн 3 үндсэн чиглэлийн хүрээнд тарьсан байна.
2. Нийт 10,774,092 ширхэг мод тарьсантай дүйцэхүйц ажлыг хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулсан 250,000 ширхэг тарьц суулгац тарих хүчин чадалтай Мод Үржүүлгийн Газар